2024-12
12
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага юм.
Шүүхийн сахилгын хороо 2021 онд байгуулагдсанаас хойших хугацаанд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбогдуулан хүн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 1596 өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэж 49 шүүгчид 65 сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Шүүхийн сахилгын хороонд өргөдөл, мэдээллийг дараах байдлаар гаргаж болно.
Утсаар - 77113838 -/1/
Цахимаар- www.contact.judiscom.mn, info@judiscom.mn