info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МЭДЭЭЛЭЛ


Хууль зүй, дотоод хэргийн яамнаас аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт-семинарыг 2025 оны 11 дүгээр сарын 13–14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам энэхүү сургалт-семинарыг жил бүр тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, яамнаас боловсруулж буй хууль тогтоомжийн төслүүд, хууль зүйн салбарын бодлого, чиглэл, мөн үндэсний аюулгүй байдлын асуудлууд зэрэг салбарын хувьд нэн чухал сэдвүүдийг онцлон мэдээлэл өгч байна.

Энэхүү арга хэмжээнд Шүүхийн сахилгын хорооны Хууль зүйн хэлтсийн дарга М.Алтаншагай, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Ичинхорлоо нар оролцож, хорооны чиг үүрэг, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулж мэдээлэл түгээлээ. Мөн оролцогчдод байгууллагын гарын авлага, танилцуулга материалуудыг өгөв.