НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО ТАЙЛАНГАА СОНСГОЛОО
2025-10-10 0Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулна” гэж заасны дагуу ээлжит гуравдугаар чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь заалтад “... Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонсох” гэж заасны дагуу Сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа 2023-2025 оны үйл ажиллагааны тайланг “Нийт шүүгчийн чуулга”-д танилцууллаа.
Тайлантай энд дарж танилцана уу.