НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
2025-10-09 0Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулна” гэж заасны дагуу ээлжит гуравдугаар чуулган өнөөдөр (2025.10.09) Улаанбаатар хот, Төрийн ордонд эхэллээ.
Нийт шүүгчийн III чуулганы арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож шүүгч болон шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөллүүдэд хандан үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч тус арга хэмжээнд хэлсэн үгэндээ:
“Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиудаар Шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг тодорхойлж, шүүгчид сахилга, хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон явдал нь шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг юм. Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1500 гаруй өргөдөл, мэдээллийг хүлээн авч хянан 51 тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд эдгээрээс 4 шүүгчийг огцруулсан байна.
Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх иргэдийн итгэл хамаарах бөгөөд үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог шүүх эрх мэдлийн бас нэгэн дархлаа сахилгын хороо болохыг тодотгов”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нээлтийн үгийг бүрэн энд дарж үзнэ үү.