info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНООС “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ” ХУУЛИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ


Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хороо 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хуулийн талаар албан хаагчдад мэдээлэл өгч, танилцуулга хийлээ.

Арга хэмжээг Ёс зүйн дэд хорооны дарга М.Мөнх-Алдар удирдан явуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, хандлага, үнэт зүйл, хэм хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

 Мөн Ёс зүйн дэд хорооны гишүүн Ш.Ундраа, М.Мөнхжавхлан нар байгууллагын ажилтнуудын дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг танилцуулж, хамт олны уур амьсгалыг эергээр төлөвшүүлэх зорилготой захидал солилцох арга хэмжээг зохион байгуулсан юм.

Ийнхүү тус арга хэмжээ нь байгууллагын ёс зүйн зөв хандлагыг бэхжүүлж, хамт олны соёлыг эерэг чиглэлд төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа болж өндөрлөв.