МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2024-12-20 0Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хорооны бие даасан хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн дарга, гишүүд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал тэргүүтэй албаны төлөөллүүд оролцсон бол Шүүхийн сахилгын хороог төлөөлж дарга Д.Ариунтуяа, гишүүн Х.Хашбаатар, гишүүн О.Номуулин нар оролцов.
Уулзалтаар Шүүхийн сахилгын дарга Д.Ариунтуяа сахилгын хорооны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, өнгөрсөн хугацаанд хүлээн авсан өргөдөл, мэдээлэл түүний шийдвэрлэлтийн талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.