info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ


Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэж, зохих шаардлагыг хангасан тус хорооны Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн Мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Анужин, Ө.Бат-Эрдэнэ нар 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэнэ” хэмээн тангараглав.

Уг арга хэмжээг Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба зохион байгуулж, тус хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун тангараг өргөсөн албан хаагчдад хандан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг захилаа.