info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ПАРЛАМЕНТЫН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА


Шүүхийн сахилгын хороо болон Улсын Их Хурлын Тамгын газрын  дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичгийг 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгаанд суурилсан бодлого боловсруулах, харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцож, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал А.Амарбал нар гарын үсэг зурлаа.