“ТАЙВАН ТАРХИ-ХҮЧТЭЙ ХАРИЛЦАА” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-20 15Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны албан хаагчид 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Тайван тархи-хүчтэй харилцаа” сэдэвт сургалтад хамрагдав.

Уг сургалтыг “Гоц Ивээл Академ”-ийн гүйцэтгэх захирал Х.Ариунтуяа удирдан явуулж, тархи, сэтгэл хөдлөл, хүний зан үйлийн уялдаа холбоо, стресс, уур бухимдлын үед бидний харилцаа яагаад өөрчлөгддөг, тархины төлөвөө анзаарч, хариу үйлдлээ ухамсартай сонгох талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, итгэлцэлд суурилсан харилцаа, зөрчилдөөнтэй нөхцөлд өөрийгөө тодорхой, тайван илэрхийлэх болон ажлын стрессээ гэр бүлийн харилцаанаас тусгаарлах арга замыг тодорхой тайлбарлаж, энэ талаар хэрэгжүүлж болох сэтгэл зүйн дасгалыг зааж өглөө.