info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ, ОНЦЛОГ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Шүүхийн сахилгын хорооны даргын баталсан 2026 оны мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус хорооны гишүүд болон Ажлын албаны албан хаагчид “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, онцлог” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн магистр (LL.M) Н.Норовсамбуу удирдан явуулж, Иргэний эрх зүйн зарчим, хэрэглээний практик, сүүлийн үед иргэний эрх зүйн шүүхийн шийдвэрт гарч буй сул болон давуу талуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулав.