info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГА БА ШҮҮХЭД ИТГЭХ ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО


Шүүхийн сахилгын хорооноос зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлага ба шүүхэд итгэх олон нийтийн итгэл” илтгэлийн уралдаан 2 үе шаттайгаар явагдаж, тус уралдааны шүүгчдээр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар, Д.Мягмарцэрэн, Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Д.Халиуна, Ц.Мөнхбат, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа нар ажиллав.

Уг илтгэлийн уралдааны Тэргүүн байрыг Н.Хулан “Шүүгчийн үзэл бодлоо илэрхийлэх эрх ба биеэ барих үүргийн тэнцвэр: Шүүхийн хараат бус байдал ба шүүхэд итгэх итгэл” илтгэлээр, дэд байрыг Б.Билгүүн “Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл ба сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх нөхцөл: Зохицуулалт, түүний уялдаа” илтгэлээр, гутгаар байрыг Р.Хатансайхан “Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” илтгэлээр, тусгай байрыг Д.Аюуш  “Иргэд шүүгчийн шийтгэлд итгэж, ёс зүйд эргэлзэх нь” илтгэлээр, мөн тусгай байрыг С.Хулан “Шүүгчийн ёс зүй ба мэргэжлийн хариуцлага: Ёс зүйн зарчмаас өдөр тутмын практикт” сэдэвт илтгэлүүд тус тус шилдэг илтгэлээр тодорлоо.

Уралдаанд шалгарсан шилдэг илтгэлүүд “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн IV улирлын дугаарт хэвлэгдэх юм.