info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН САНАЛ АВАХ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.


          Шүүхийн сахилгын хороо нь  Монгол Улсын шүүхийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн дагуу 2027 оны төсвийн төсөл болон 2028–2029 оны төсвийн төсөөллийг боловсруулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹  дүгээр зүйлд “төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах” гэж заасны дагуу олон нийтийн оролцоог хангах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг 2026 оны 8 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

          Хэлэлцүүлэгт Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, шүүхийн Тамгын газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яам, салбарын төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, нээлттэй нийгэм форум, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл оролцож 2027 оны төсвийн төсөлтэй танилцаж санал өгсөн юм.

          Энэхүү хэлэлцүүлэг нь Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн төлөвлөлтийг илүү үр ашигтай болгох ач холбогдолтой.