“ТВИННИНГ” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХҮҮД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026-04-23 9Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Твиннинг төслийн хүрээнд суурин зөвлөх Кристоф Копецки, богино хугацааны зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нар 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзалт хийж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр мэндчилгээ дэвшүүлж, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн бол тус хорооны гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нар байгууллагын статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Үргэлжлүүлэн зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад шүүгчийн сахилгын зөрчил, ёс зүйн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Европын холбооны гишүүн орнуудын туршлага, тэр дундаа Герман улсын жишээнд тулгуурлан шүүгчийн ёс зүйг бэхжүүлэх, сахилгын зөрчлийг бууруулах чиглэлээр цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд санал нэгдэв.