Нэр бүхий шүүгч нарыг огцрууллаа
2026-04-03 121 Шүүхийн сахилгын хорооны хаалттай хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн СХМ/2025/0125 дугаар магадлал, түүнд өөрчлөлт оруулсан 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ХТ/2026/0004 дүгээр хяналтын тогтоолоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-д заасныг баримтлан “Монгол Улсын шүүгчийн албан тушаал”-аас огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан.
Дээрх сахилгын хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/СХХШТ2026/0002 дугаар тогтоолоор хянаж, хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.