info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА УЛСЫН ИХ ХУРАЛД ХҮРГҮҮЛЭВ


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байхаар заасан байдаг. Уг хуулийн дагуу Шүүхийн сахилгын хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаа 2026.03.31-ний өдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарт хүргүүлэв. 

Шүүхийн сахилгын хороо Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага бөгөөд 2021 онд байгуулагдсанаас хойших хугацаанд шүүгчийн сахилгын зөрчилтэй холбогдуулан иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн 1596 өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэж, 49 шүүгчид 65 сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Эх сурвалж: https://www.parliament.mn