“ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ - ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-02 68Шүүхийн сахилгын хорооны 2026 оны мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Шүүх эрх мэдэл - Үндсэн хуулийн эрх зүйн асуудал” сэдвээр сургалт зохион байгуулав.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, доктор (Ph.D) Д.Ганзориг нь шүүгчийн сахилга хариуцлагын үндсэн суурь ойлголт, Үндсэн хуулийн эрх зүйн зохицуулах зүйл , шүүхийн тогтолцоо болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сургалтыг удирдан явууллаа.

