info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ХОСОЛМОЛ ТҮНШЛЭЛ ТӨСЛИЙН СУУРИН ЗӨВЛӨХ КРИСТОФ КОПЕЦКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Европын Холбооны санхүүжилтээр ХБНГУ-ын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл төслийн суурин зөвлөх Кристоф Копецкиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд төслийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон 2026 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов. Тухайлбал, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ. Үүнд:

  • Шүүгчийн дагаж мөрдөх ёс зүйн стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах;
  • Шүүгч болон шүүхийн олон нийттэй харилцах ажилтнуудад зориулсан сургалт, удирдах ажилтнуудын семинар зохион байгуулах;
  • Олон улсын шинжээчдийг урьж ажиллуулах, тэдний туршлагаас суралцах.

Түүнчлэн төслийн төлөвлөгөөний 3.2.2-т тусгагдсан "Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын системд дүн шинжилгээ хийх, цахимжилтын үйл явцад хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх” зэрэг ажлыг эхлүүлэхээр талууд харилцан тохиролцов.