ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГААР С.ЭНХТӨР СОНГОГДЛОО
2025-12-15 0Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.11-д “Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан.
Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул тус хорооны 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөгөөнөөр гишүүдийн олонхын санал авсан гишүүн С.Энхтөр Шүүхийн сахилгын хорооны даргаар сонгогдлоо.
