“ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД” (EJAM) ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОРООНЫ III ХУРАЛ БОЛЛОО
2025-12-02 0Шүүхийн сахилгын хороо болон шүүхийн байгууллагууд Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын комиссарын газартай хамтран Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Тус төслийн Төсөл хэрэгжүүлэх хорооны 3 дугаар хурал Шүүхийн сахилгын хорооны байранд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр боллоо.
Хуралд Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга М.Алтаншагай болон Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба, Монголын Шүүгчдийн холбоо, Шүүхийн академи, “Оюуны инноваци” ТББ-ын төлөөлөл оролцож, төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын явц, 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.
Мөн хурлаар шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээлийн талаарх судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулснаас гадна төслийн хүрээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

