АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ӨМНӨД АВСТРАЛИ МУЖИЙН ШҮҮХИЙН ЁС ЗҮЙН КОМИССАР МАЙКЛ БОЛАНТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2025-11-17 0Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Австралийн Холбооны Улсын Өмнөд Австрали мужийн Шүүхийн Ёс Зүйн Комиссар Майкл Болантай цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар, С.Энхтөр, Өмнөд Австрали мужийг төлөөлж Шүүхийн Ёс Зүйн Комиссар Майкл Болан, Менежер Рион Сато болон бусад албаны хүмүүс оролцов.
Уулзалтын эхэнд Сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа тус хорооны бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулсан бол, Өмнөд Австрали мужийн Шүүхийн Ёс Зүйн Комиссар Майкл Болан тус мужийн шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцооны талаар мэдээлэл өгч, Сахилгын хорооны гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
Талууд шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын асуудлаар харилцан мэдээлэл солилцож, туршлага судалсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.


