НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ХАНДИВ ӨГЛӨӨ
2026-11-12 8Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн түр хамгаалах байранд байрлаж буй хүүхдүүд болон насанд хүрэгчдэд хэрэгцээтэй эд зүйлсийг хандивлалаа.
Урьдчилан сэргийлэх албаны гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх 107 тусгай дугаар нь 24 цагаар сэтгэл зүйн болон эрх зүйн анхан шатны тусламж, зөвлөгөө, мэдээллийг өгч ажилладаг байна.