“ГАДААДЫН АРБИТРЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БИЕЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-09-22 0Шүүхийн сахилгын хорооны даргын баталсан 2025 оны мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус хорооны гишүүд болон албан хаагчид “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Монголын Олон Улсын Арбитрын дарга, доктор (Ph.D) С.Энхцэцэг удирдан явуулсан бөгөөд дээрх сэдвийн хүрээнд мэдээлэл өгч албан хаагчдын сонирхсон асуултад хариулав. Мөн тус Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр арбитрын шийдвэрийг хүчингүй болгох өргөдлийг шүүхээс хянан шийдвэрлэсэн судалгааг танилцуулж, холбогдох мэдээлэл өгсөн юм.