“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ БА ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-09-19 0Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 09 дүгээр сарын 19-ний өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй ба эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгуулж, албан хаагчид хамрагдлаа.
Сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат удирдан явуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн төлөвшил болон, эрүүл мэндийн ач холбогдлын талаар мэдээлэл өглөө.