info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД “АВЛИГЫН УЛМААС ХӨРӨНГӨ ХУРААХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДАВ


Шүүхийн сахилгын хорооны даргын баталсан 2025 оны мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тус хорооны гишүүд болон албан хаагчид “Авлигын улмаас хөрөнгө хураах эрх зүйн үндэслэл” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа удирдан явуулсан бөгөөд хөрөнгө хураах эрх зүйн үндэслэл, зарчим, түүнд холбогдох олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сургалт орлоо.