info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛ  “МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН БАГИЙНХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийн ахлагч Эвэлин Хэннинг, төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нарыг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар нар хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, төлөвлөгөөний талаар санал солилцов. Мөн шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг Европын Холбооны гишүүн улсын туршлагатай харьцуулан судлах, Шүүхийн сахилгын хорооны цахимжилт болон өргөдөл, мэдээлэл хүлээн авах системд дүн шинжилгээ хийх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав.

Энэхүү уулзалт нь төслийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө