2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ЗАРЛАЛ
2025-08-06 0Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2026 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах нээлттэй зарлалыг хүргүүлж байна.
Шүүхийн сахилгын хорооны байнгын үйл ажиллагааны урсгал зардлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажилд олон нийтийн саналыг тусгах зорилготой.
Саналаа дараах чиглэлээр, хийж хэрэгжүүлэх ажил, санаачилга хэлбэрээр ирүүлнэ үү:
- Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлын төсөв
Санал бичгээр хүлээн авах хугацаа: 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл /Хавсралт маягтын дагуу санал өгөх/ харах
Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж 18, Шүүхийн сахилгын хороо, Ulaanbaatar, Mongolia
Бүртгүүлэх: Энд дарна уу
Санал өгөх: Энд дарна уу
Цахим хаяг: info@judiscom.mn
Холбоо барих утас: 7711-3838
Мөн танхимын хэлэлцүүлгийг 2025 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт, Хууль зүй, дотоод хэргийн яам Засгийн газрын 5 байр, Хаяг: Б.Ширэндэвийн гудамж 8/4, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот / 2 давхар Хурлын заал/-д зохион байгуулна. Хэлэлцүүлгийг Шүүхийн сахилгын хорооны албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулан хүргэх тул та бүхэн биечлэн болон цахимаар оролцох боломжтой.
Иргэн таны гаргасан санал, хэрэгжүүлэх ажлын санаачилга нь төсвийн бодлогод тусгагдах үнэтэй хувь нэмэр болох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.