info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ


Европын Холбооны санхүүжилттэй, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл төслийн нээлтийн арга хэмжээ 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

 Тус арга хэмжээнд Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа болон гишүүд оролцож, Сахилгын хорооны гишүүн Б.Сугар хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга хийж төслийн оролцогчдод мэдээлэл хүргэлээ.

 Уг төсөл нь 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн гол түнш байгууллагаар Монгол Улсын Дээд шүүх ажиллаж байна. Мөн Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи зэрэг байгууллагууд төслийн хамтрагч, үр шим хүртэгч байгууллагуудаар оролцож байна.

Төслийн үндсэн зорилго нь Монгол Улсад хараат бус, хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийн тогтолцоог төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино. Дээрх төслийн хүрээнд шүүхийн чанар, хүртээмжийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд болон Герман Улсын экспертүүдийн хооронд мэдлэг, туршлага солилцох тогтвортой хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна.