АЖЛЫН АЛБА 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ДАРГА, ГИШҮҮДЭД ТАНИЛЦУУЛЛАА
2025-06-30 0Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.13-т “Сахилгын хорооны ажлын албаны хагас, бүтэн жилийн ажлын тайланг сонсох” гэж заасны дагуу Ажлын албаны дарга Д.Мөнхзориг 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр /2025.06.30/ Сахилгын хорооны зөвлөгөөнд танилцууллаа.
Тайлангийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, явц, үр дүнг хууль, дүрэм, журамд нийцүүлэн хэрэгжүүлсэн байдлыг танилцуулж, цаашдын ажлыг улам сайжруулахтай холбоотой санал, зөвлөмжийг хорооны дарга, гишүүдээс сонслоо.