info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ЕВРОПЫН ХОЛБООНЫ  “ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХОСОЛМОЛ ТҮНШЛЭЛ ТӨСЛИЙН ШИНЖЭЭЧИДТЭЙ ЦАХИМААР УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦОО


Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нар 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Европын Холбооны “Шүүх засаглалыг бэхжүүлэх нь” хосолмол түншлэл төслийн шинжээч Жералд Рубсам, Мартин Мюллер-Фоллерттой цахим уулзалт хийж, санал солилцлоо.

Цахим уулзалтад төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, Захиргааны ажилтан С.Одончимэг болон орчуулагч Ц.Батжаргал нар танхимаар оролцлоо.

Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоож байгууллагын бүтэц, чиг үүрэг болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Тэрээр Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилга, ёс зүйн хариуцлагын асуудлыг хянан шалгах бие даасан, хараат бус байгууллага болохыг онцолсон юм. Мөн гишүүн Б.Сугар, Ц.Давхарбаяр нар төслийн шинжээчдийн сонирхсон асуултад хариулав.

Талууд төслийн төлөвлөгөөнд тусгагдсан хоёр улсын шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцооны харьцуулсан судалгааны хүрээг тодорхойлон цаашид дээрх төслийн хүрээнд хууль тогтоомжийн судалгаа, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөлөө.