info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШАТРЫН ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


"Улсын Их Хурлын цом-2025” спортын таван төрөлт тэмцээнийг Санхүүгийн зохицуулах хороо 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд Шүүхийн сахилгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг 13 байгууллагын 500 орчим албан хаагч сагсан бөмбөг, гар бөмбөг, буудлага, дартс, шатар гэсэн таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Шүүхийн сахилгын хорооны баг тамирчид буудлага, дартс, шатар гэсэн гурван төрөлд оролцсоноос шатрын төрөлд амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.

Тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар, ажилтан Г.Жамц, Б.Оюу-Энх нартаа талархал илэрхийлж, цаашдын ажил үйлс, спортын замналд нь өндөр амжилт хүсье.