ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД "ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХЭРЭГЛЭЭ, ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР" СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-05-26 0Шүүхийн сахилгын хорооны 2025 оны мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр "Хиймэл оюун ухааны хэрэглээ, эрх зүйн үр дагавар" сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, Хууль зүйн ухааны доктор Б.Оюунжаргал сургалт орлоо.
Дээрх сэдвийн хүрээнд Хиймэл оюун ухааны өнөөгийн хэрэглээ, эрх зүйн зохицуулалтын чиг хандлага, аюулгүй байдал ба хариуцлагын зохицуулалттай холбоотой эрсдэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.