ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД “УЛААНБААТАР МАРАФОН 2025”-Д ОРОЛЦЛОО
2025-05-24 0“Улаанбаатар марафон 2025” Олон Улсын гүйлтийн тэмцээн 05 дугаар сарын 24-ний өдөр болж Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид хоёр дахь оролцлоо.
Нийслэлийн засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн биеийн тамир спортын газраас Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар Марафон” тэмцээнийг 2014 оноос хойш уламжлал болгон байгуулж байна.
Энэ жилийн хувьд Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид 5, 21 километрийн зайд тус тус гүйж амжилттай оролцлоо.