info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ МОД ТАРИЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 58 дугаар зарлигаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн байдаг.

Энэхүү санаачилгыг дэмжин, Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд”-д хоёр дахь жилдээ мод тарилаа.

Энэ жилийн хувьд албан хаагчид дөрвөн төрлийн 100 ширхэг мод тарьж байгаль дэлхийгээ хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмрээ орууллаа.