ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД “ЦАХИМ НОТЛОХ БАРИМТ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-04-21 0
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Цахим нотлох баримт” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, магистр Б.Баялагмаа сургалт орлоо.
Дээрх сэдвийн хүрээнд “Цахим нотлох баримт, түүний үндсэн шинжүүд, цахим нотлох баримтын нийтлэг хэрэглээ”-ний талаар мэдээлэл өгч, албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.