ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТЫН ТӨВИЙН ДАРГА Т.МӨНХБАЯРТАЙ УУЛЗЛАА
2025-03-12 0Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаярыг хүлээн авч шүүхийн цахимжилтын талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд “Цахим шүүх-2.0” цөм системийн хөгжүүлэлтийн явц нэвтрүүлэлтийн үе шатны төлөвлөгөө, иргэн, олон нийтийн систем, мэдээллийн системийн дэд бүтэц зэрэг шүүхийн цахимжилтын явцын талаарх мэдээллийг өгч бусад байгууллагуудтай системийн интераци хийх боломжтой талаар танилцууллаа.
Шүүхийн сахилгын хорооны цахимжилтын талаар Ажлын албаны дарга Д.Мөнхзориг товч танилцуулж “Цахим шүүх-2.0” цөм системтэй харилцан интеграци хийж ямар мэдээллийг хэрхэн солилцох боломжтой талаар танилцууллаа.
Цаашид шүүхийн цахимжилтыг идэвхжүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд Шүүхийн сахилгын хорооны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтрах ажиллахаа илэрхийллээ.