ТООН ГАРЫН ҮСЭГ, ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2025-02-27 0Шүүхийн сахилгын хорооны 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.1.10-д “албан бичиг хэрэгт тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, тоон гарын үсэг ашиглалтыг 80 хувьд хүргэнэ” гэж төлөвлөсөн.
Дээрх гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, албан хаагчдын тоон гарын үсэг хэрэглэх, ашиглах мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Тоон гарын үсэг, түүний хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг “Тридум” ХХК-ийн системийн инженер С.Баянмөнх орсон бөгөөд тус сэдвийн хүрээнд тоон гарын үсгийн хэрэглээ, Олон улсын стандарт нууцлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Шүүхийн сахилгын хороо нь 2022 онд тоон гарын үсгийг хэрэглээндээ нэвтрүүлж өнөөдрийн байдлаар эрх зүйн акт болон бусад 850 гаруй албан бичгийг тоон гарын үсгээр албажуулсан байна.