“ШҮҮХИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ” СЭДВЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-02-06 0Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/ Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийн хүрээнд Шүүхийн сахилгын хороо, Олон улсын хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сэтгүүлчдийн уулзалтыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа “Шүүхийн сахилгын хорооны товч танилцуулга, өнгөрсөн хугацааны статистик мэдээ” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны гишүүн дэд проф. Ц.Давхарбаяр “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, онцлог” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр “Шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалт болон шүүгчийн гаргаж буй түгээмэл зөрчил” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг “Шүүхийн сахилгын хорооны нээлттэй ил тод байдал болон цахим шилжилт” сэдвээр тус тус мэдээлэл өгч илтгэл хэлэлцүүлсэн юм.
Дээрх уулзалтад Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи зэрэг 30 гаруй хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож харилцан санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.