ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
2024-12-11 0Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид тангараг өргөлөө.
Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад тэнцэж зохих шаардлагыг хангасан Мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болор, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Ичинхорлоо, Хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуу, А.Намуундарь, Г.Самбуу нар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм, хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээг шүүхийн сахилгын хорооны Ажлын алба зохион байгуулж, Шүүхийн сахилгын хорооны дарга дэд.проф Ц.Давхарбаяр албан хаагчдад хандан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, өндөр хариуцлага, ёс зүйтэй ажиллахыг захилаа.