info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Жендэрийн үндэсний хорооны техникийн зөвлөх Т.Амгалан удирдан явуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д туссан жендэрийн эрх тэгш байдлыг хангах зохицуулалтын хэрэгжилтийн хангах зорилгоор батлагдсан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын талаар мэдээлэл өгч сургалт орлоо.