ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЦАХИМ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ЖУРАМД НИЙЦҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-27 0Шүүхийн сахилгын хороо нь 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан бичиг, хурлын тэмдэглэл, эрх зүйн актуудыг (захирамж, санал, дүгнэлт, тогтоол, магадлал, хяналтын тогтоол) цахим гарын үсгээр албажуулж бүрэн цахим шилжилт хийхээр төлөвлөж байгаатай холбогдуулан цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх, цахим албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг баримтлах асуудлаар Архивын Ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэнгийн удирдсан сургалтад Ажлын албаны албан хаагчид хамрагдав.
Сургалтаар албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн систем ашиглах, баримт бичгийг цахим хэлбэрээр зохион бүрдүүлэх үе шат, цахим албан хэрэг хөтлөлтөд тавигдах шаардлага, байгууллагын удирдлага, бүтцийн нэгжийн дарга, ажилтны хүлээх үүрэг, цахим гарын үсэг ашиглах, албаны цахим шуудангийн хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд одоогийн эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомжид оруулж буй өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх мэдээлэл, арга зүйн зөвлөмжийг өглөө.