САХИЛГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭНЭ
2024-11-27 0Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд уг маргааныг хэрэгсэхгүй болгож магадлал гаргалаа.
Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооноос Үндсэн хуулийн цэцийн магадлал гарсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 105 дугаар зүйлийн 105.6.2 дахь заалтад “сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн” бол сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр заасны дагуу түдгэлзүүлээд байсан ажиллагааг сэргээн, холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны талаарх мэдээллийг энд дарж авна уу.