info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛНО


Шүүхийн сахилгын хороо, Монголын Хуульчдын холбоо санаачлан “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиумыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү симпозиум нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг, хувь нэмрийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвар, бахархлыг өсгөх, хуульчдын ёс зүйн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах, нэгдмэл ойлголтод хүрэх зорилготой бөгөөд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчдын ёс зүйн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинэчлэл хийх арга замыг эрэлхийлэх болно.

Хамтран оролцогч байгууллага: Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Шихихутуг” их сургууль

Дэмжигч байгууллага: Ханнс Зайделийн сан, IDLO-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Нээлттэй нийгэм форум

Хэзээ: 2024.11.06

Хаана: Шангрила “Их танхим”-д