ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2024-10-18 0Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо Ерөнхий Боловсролын 17 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад үйл ажиллагаагаа танилцууллаа.
Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар, Хууль зүйн хэлтсийн дарга Б.Даваасүрэн нар сурагчдыг хүлээн авч, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг танилцуулж “Хуульчийн ёс зүй” сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.
Танилцуулга мэдээллийн дараа Шүүхийн сахилгын хорооны талаар болон мэргэжил сонголт мэргэжлийн ёс зүйн шаардлагууд, эрх зүйч мэргэжлийг сонгосноор ажиллах боломжтой салбарууд, элсэлтийн ерөнхий шалгалт, их сургуулиудын онцлог зэрэг сурагчдын сонирхсон сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүлэв.