info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛЖ ХЭВЛҮҮЛЛЭЭ


Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг нээлттэй ил тод мэдээлэх, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах зорилгоор “Шүүгчийн сахилга хариуцлага” нэртэй иргэдэд зориулсан гарын авлага боловсруулж хэвлүүллээ.

Дээрх гарын авлагад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан ХОРИГЛОСОН, ХЯЗГААРЛАСАН, ҮҮРЭГ БОЛГОСОН зохицуулалтыг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар жишээ болон зурган хэлбэрээр тайлбарласан.

Тодруулбал шүүн таслах ажиллагаа ба сахилга хариуцлагын тухай ойлголт, шүүгчийн ямар үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох, шүүхийн сахилгын хороонд хэрхэн хандах, тус хороонд ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, сахилгын хэрэг шийдвэрлэлтийн статистик мэдээлэл зэргийг багтаалаа.

Энэхүү гарын авлагыг Канад Улсын холбооны шүүхийн хэрэг эрхлэх газартай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” техникийн туслалцааны түншлэлийн хүрээнд боловсруулж, Канад Улсын глобал Аффэрс байгууллагын дэмжлэгтэйгээр хэвлүүлэв.

“Шүүгчийн сахилга хариуцлага” гарын авлагыг бүрэн эхээр ЭНД дарж үзнэ үү.