info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

/IDLO/ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНД ТЭРГҮҮТЭЙ ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


 Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нар /IDLO/ Олон Улсын эрх зүйн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд болон Ром дахь хөтөлбөрийн менежер Люсиа Савчик, Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа Хөтөлбөрийн зохицуулагч Б.Баясгалан нарыг 2024 оны 08 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжсэнийг онцлоод тус хороонд зочилж байгаад талархал илэрхийлэв.

 Энэ удаагийн уулзалтаар цаашид хамтран хэрэгжүүлэх “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал төсөл”-ийн талаар санал солилцов. Энэхүү төсөл нь шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм.