info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВХАРБАЯР АЛБАН ХААГЧДАДАА ШАГНАЛ ГАРДУУЛЛАА


Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан хамт олноо манлайлан ажилласан албан хаагчдад Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр шагнал гардууллаа.

Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, хамт олноо манлайлан ажиллаж байгаа Ажлын албаны референт Б.Адилмаа, Ч.Долгорсүрэн, У.Золчимэг, Б.Ууганцэцэг, Өргөдөл мэдээлэл хариуцсан ахлах шинжээч Г.Золжаргал нарыг Хууль зүй дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Нярав Б.Эрдэнэбилэгийг “Сангийн яамны жуух бичиг”-ээр тус тус шагнав.