ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД "ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ, АНХААРАХ АСУУДАЛ" СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2024-04-15 02024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хууль зүйн доктор Ш.Үнэнтөгс, ахлах референт Д.Түвшинтөр нар Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд, албан хаагчдад Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд "Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг, зөрчил, анхаарах асуудал”-ын талаар мэдээлэл өглөө.