info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

КАНАД УЛСЫН ТУРШЛАГААС СУДЛАХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО


“Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нь” сэдвийн хүрээнд Канад Улсын туршлагаас судлах хоёрдох удаагийн цахим сургалт 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр боллоо. Сургалтад Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид оролцож, дээрх сэдвийн хүрээнд мэдээлэл авч харилцан туршлага судаллаа.

Сургалтыг Канад Улсын Ерөнхий шүүгч Ричард Вагнерийн Стратегийн харилцаа холбооны ахлах зөвлөх, Канад Улсын Зоосны газрын Харилцаа холбооны захирал Алисон Кроуфорд болон Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Украйн, Монгол, Молдавд техникийн туслалцааны түншлэлүүдийг хамаарах Гүйцэтгэх захирал Женнифер Старис, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков нар удирдан явууллаа.