info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ НЬ” СЭДВИЙН ХҮРЭЭНД КАНАД УЛСЫН ТУРШЛАГААС СУДАЛЛАА


Канад Улсын Засгийн газрын санхүүжилт бүхий “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийн хүрээнд шүүх эрх мэдлийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудад зориулсан сургалтад Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид хамрагдаж туршлага судаллаа.

Сургалтаар Канад Улсын бүх шатны шүүхэд 20 гаруй жил ажилласан туршлагатай, нэртэй сэтгүүлчид болох Алисон Кроуфорд, Женнифэр Старис нар мэдээлэл өгч сургалт орсон юм.

Сургалт 2024 оны 03 дугаар 22-ны өдөр цахим хэлбэрээр явагдаж, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны албан хаагчид оролцлоо.