ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО НЭГДЛЭЭ
2023-11-30 0Дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д Шүүхийн сахилгын хорооны хамт олон нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, Хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалж байна.
Тус аяныг монгол улсад анх удаа 1997 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн ба Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, Олон улсын байгууллагуудыг уриалж, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.
Энэ жилийн хувьд тус аяныг олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя” уриан дор, Монгол Улсад “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Иймд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийт та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна.